ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: "Өчигдөр 18,871 хүний сорьцод шинжилгээ хийхэд 47 хүнээс коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын ихэнх нь халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтлын иргэд байгаа бөгөөд шинээр хоёр голомтод халдвар бүртгэгдлээ.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 2,120 боллоо.
Үүнээс 1,546 хүн эдгэрээд байгаа бол 561 хүн эмчилгээнд байгаа" гэлээ.