Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Казахстан 2031 гэхэд латин үсэгт шилжинэ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 57 секунд

Казахстан улс 2023-2031 оны хооронд латин үсэгт шилжихээр төлөвлөж байна гэж тус улсын Ерөнхий сайд Аскара Маминагийн хэвлэлийн алба мэдээлжээ.

“Цагаан толгойн сайжруулсан хувилбар нь казах хэлний хөгжилд шинэ түлхэц болж, орчин үеийн чиг хандлагын дагуу шинэчлэхэд хувь нэмэр оруулна. Ирэх жилүүдэд латин бичигт аажмаар шилжих томоохон бэлтгэл ажлыг хийх шаардлагатай байна” гэж Казахстаны Ерөнхий сайд мэдэгдсэн байна. Латин үсэгт шилжих ажлыг 2023-2031 оны хооронд үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Казахстаны Засгийн газрын тэргүүн латин үсэгт суурилсан казах хэлний сайжруулсан цагаан толгойн асуудлаар хүн амын дунд өргөн мэдээлэл өгч, тайлбар сурталчилгааны ажил хийхийг холбогдох газруудад үүрэг болгосон байна.

Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын эхний 100 хоног дотор вакцин оруулж ирэх зорилт тавьсан
Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын эхний 100 хоног дотор вакцин оруулж ирэх зорилт тавьсан
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд