ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа цаг үеийн мэдээлэл өгч байна.
"Өчигдөр нийт 12885 хүнд PCR шинжилгээ хийхэд 18 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Батлагдсан тохиолдлууд өмнөх тохиолдлуудын ойрын хавьтлууд байна. Тухайлбал "X apartment᠌", "Mixx pizza", Наркалогийн эмнэлэг, БГД-ийн 12-р хорооны 19-р байр зэрэг газруудаас өмнөх тохиолдлуудын ойрын хавьтлуудын давтан шинжилгээнд коронавирус илэрсэн байна.
Улаанбаатар хотод нийт 877 батлагдсан тохиолдол боллоо. Улсын хэмжээнд кластар өвчний голомтын тохиолдол 1203 болсон байна. Сүүлийн 24 цагт 59 хүн эмчлэгдэн гэртээ гарлаа. Нийт 1710 батлагдсан тохиолдол бүртгэгдэж үүнээс 1303 эдгэрсэн. Нийт батлагдсан тохиолдлуудын 76 хувийг эмчлэн эдгээсэн байна" гэлээ.