Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Zeus: Шагналынхаа 40 хувийг өгнө гэдэг ташаа мэдээлэл

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 0 секунд

Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Дубай хотноо зохион байгуулагдаж буй PUBG Mobile дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол залуучууд амжилттай оролцож гуравдугаар байр эзэлж 100,000 ам.доллар шагнуулсан.

Үүнтэй холбоотойгоор уг орлогын 40 хувийг татварт суутгаж авах тухай ташаа мэдээлэл сошиалд гарсан байна. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 19.1.1.урлаг, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагнал болон тэдгээртэй адилтгах бусад орлогод албан татвар ногдуулах орлогыг тухайн орлогын дүнд 5 хувиар татвар төлнө гэж заасан байдаг. 

Тухайн шагнал авч байгаа улстай манай улс давхар татварын гэрээтэй бол давхардуулан татвар ногдуулахгүй байх зохицуулалт бий. АНЭУ-тай Монгол Улс давхар татварын гэрээгүй юм. Харин уралдаан тэмцээнд амжилттай оролцож шагналын орлого олсон бол тухайн орлогын 5 хувийг татвар болгон өгч улс орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулдаг байна.

Энэ тухай ZEUS ESPORTS баг албан ёсны сошиал хуудастаа:

Гадуур буруу ташаа мэдээлэл яваад байгаатай мэдэгдэл хүргэе. ZEUS ESPORTS баг улсад шагналаас 40% өгнө гэж худлаа мэдээлэл шүү. Тодорхой хэмжээны татвар төлөнөө гэхдээ аль болох нааштай талаас нь холбогдох хүмүүстэй уулзанаа. Монгол баг дэлхийд 3 дугаарт бичигдэж байхад мөнгө , ашиг сонирхлын пост сэтгэгдэл бичиж битгий биднийг гонсоолгоорой. Баярлалаа. ZEUS ESPORTS баг нь энэ жилийн сонгон шалгаруулалтандаа урилгаар оролцох бөгөөд бэлтгэлээ хийсээр байнаа. Мөн гадаад дотоод хамтран ажиллах байгууллага [email protected] хаягаар холбогдоорой.

УИХ: Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийг хэлэлцэж байна
УИХ: Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийг хэлэлцэж байна
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.