Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах "X апартмент 1" байрнаас 2021 оны нэгдүгээр сарын 24-ны өдөр батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Тус байрны оршин суугчид болон СӨХ-ны ажилчид нийт 128 иргэнийг ПСР шинжилгээнд хамруулахад СӨХ-ны 4 ажилтнаас Covid-19 халдвар бүртгэгдсэн тул тус байрыг хамгаалалтад авлаа хэмээн Баянзүрх дүүргийн онцгой комиссоос өнөөдөр(2021.01.28) мэдэгдлээ.
Тухайн СӨХ-ны нэг ажилтан нь Баянзүрх дүүргийн 16-р хорооны "Офицер таун" хотхонд амьдардаг тул уг байрыг хамгаалалтад авч, оршин суугчдыг яаралтай шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна.
Мөн тус дүүргийн комисс Баянзүрх дүүргийн 2-р хорооны 4, 5 дугаар хэсгийг хязгаарлалтын дэглэмд шилжүүлж, хөл хорио тогтоосон хугацаанд Онцгой комиссоос явуулын 4, байнгын 1 нийт 5 цэгийг ажиллуулж 1069 хүнийг PCR шинжилгээнд хамруулахад, бүх хариу сөрөг гарсныг мэдэгдэв.