Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МУБИС, ШУТИС, СУИС, ХААИС, АШУИС-ийн хичээл энэ сарын 29-нөөс, МУИС, ХИС есдүгээр сарын 01-нээс хичээллэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

Их дээд сургуулиудыг замын түгжрэл болон бусад эрсдэлээс шалтгаалан хичээл эхлэх хуваарийг наймдугаар сарын 29-нөөс болон есдүгээр сарын 01-ний өдрөөс эхлүүлэх талаар БШУЯ-аас мэдээлсэн.

Ингэхдээ МУИС-ийн хичээл есдүгээр сарын 05-ны өдрөөс эхлэх талаар танилцуулсан боловч есдүгээр сарын 01-нээс хичээл эхлэх талаар тус сургуулиас мэдээлсэн байна. Тэгвэл зарим их дээд сургуулийн хичээл эхлэх хуваарийг танилцуулъя.

  • МУБИС, ШУТИС, СУИС, ХААИС, АШУИС-иуд ирэх даваа гараг буюу наймдугаар сарын 29-ний өдрөөс
  • Хүмүүнлэгийн Их сургуулийн хичээл есдүгээр сарын 01-нээс
  • Санхүү эдийн засгийн сургууль есдүгээр сарын 01-ний өдөр хичээлийн шинэ жилийн нээлт болж 05-ны өдрөөс хуваарийн дагуу хичээллэх аж.

Одоогоор төрийн өмчийн их дээд сургуулиудын бүртгэл явагдаж байгаа ба хичээл сонголт эхэлсэн явагдаж байгаа юм. Дашрамд дуулгахад энэ жил нийслэл хотод байрлаж буй төрийн өмчийн 15 их, дээд сургуульд нэгдүгээр дамжааны 21,504 оюутан элсэнэ. Үүнээс 12,794 оюутан орон нутгаас, 8,710 оюутан Улаанбаатар хотоос элсэхээр байна мэдээлэл буй.

МҮОХ: Бэлтгэлийн талбай барихаар олгосон газруудыг ТББ-д шилжүүлж, худалдаа, орон сууцны зориулалттай болгосон байсныг цуцаллаа
МҮОХ: Бэлтгэлийн талбай барихаар олгосон газруудыг ТББ-д шилжүүлж, худалдаа, орон сууцны зориулалттай болгосон байсныг цуцаллаа
 
М.Нарантуяа: Би Баянгол дүүрэгт “Иргэний зориг ногоон нам”-аас нэр дэвшинэ
М.Нарантуяа: Би Баянгол дүүрэгт “Иргэний зориг ногоон нам”-аас нэр дэвшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.