Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭЦЭГ ЭХЧҮҮД: Сургалтын төлбөрийг танхимаар хичээллэсэн цагаар нь тооцож авах хэрэгтэй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 45 секунд

БШУЯ-наас хувийн хэвшлийн бүх шатны сургууль, цэцэрлэгийн байгууллагуудад сургалтын төлбөрийг уян хатан байлгах, төлбөрийг улирал бүрээр төлөх боломжийг нээх түр журам гаргасан. Энэхүү журмын хэрэгжилтийн талаар эцэг эхчүүдээс тодрууллаа. Эцэг эхчүүдийн зүгээс сургалтын төлбөрийн төлөх нөхцөл уян хатан байгаа ч өмнөх жилийнхээс өссөн байгааг хэллээ.

Иргэн Х.Мөнхцэцэг "Сургууль бүр харилцан адилгүй байх шиг байна. БШУЯ-наас төлбөрийн уян хатан нөхцлийг бүрдүүлэх шийдвэр гарчихсан байхад зарим сургуулиуд бүтэн жилээр нь төлбөрөө нэхээд байгаа сураг дуулдсан. Манай хүүхдийн сургуулийн хувьд төлбөрөө улирал улирлаар нь төлөөд явах боломжтой. Гэхдээ төлбөр нь өмнөх жилийнхээс нэмэгдсэн байна" гэв.

Иргэн Ч.Отгонбаатар "Ноднингийн төлбөрөө асуудалгүй төлсөн учраас энэ жил хувааж төлөх боломжтой гэж байсан. Зарим сургуулиуд эхний удаад 50 хувийг төлөөд дараа нь 25, 25 хувиар хувааж болно гэж байсан" гэлээ.

Иргэн О.Чанцал "Энэ жил ач охин маань дөрөвдүгээр ангид орж байгаа. Коронавируст халдварын нөхцөл байдал яаж ч эргэж болохоор байна. Тиймээс төлбөрийг улирлаар нь эсвэл суусан цагаар нь тооцож авбал зүгээр. Гэнэтхэн өвчний нөхцөл байдал хүндрээд танхимын хичээл зогсвол төлсөн төлбөрийнх нь тодорхой хувийг буцааж олгодог байх хэрэгтэй гэж бодож байна" гэлээ.

Иргэн А.Болорсүх "Манайх сургуулийн насны хоёр хүүхэдтэй. Нэг нь улсын сургууль, нөгөө нь хувийн сургуульд сурдаг. Хувийн сургуулиуд төлбөрөө бүтнээр нь авна гэж байна. Сар сараар нь авна гэж байгаа сургуулиуд ч байна. БШУЯ-наас журам гаргачихаад байхад зарим сургууль төлбөрөө бүтнээр нь нэхээд байгааг гайхаад байна" гэсэн юм.

Ихэнх сургууль төлбөрийн нөхцлөө уян хатан болгосныг эцэг эхчүүд хэллээ. Зарим сургууль хувааж төлөх боломжийг олгосон ч төлбөрөө нэмэгдүүлсэн нь эцэг эхчүүдийг хүндрэлтэй байдалд оруулж байгаа гэв. Халдварын нөхцөл байдал хааш эргэх нь тодорхойгүй учраас хүүхдүүдийг танхимаар хичээлд суусан өдөр, цагаар нь тооцож төлбөрийг нь авах боломжийг эрэлхийлж буй эцэг эхчүүд мөн таарсан юм.

“Олон улсын олимпиадад амжилттай оролцсон багш сурагчдын урамшууллыг энэ долоо хоногт олгоно“
“Олон улсын олимпиадад амжилттай оролцсон багш сурагчдын урамшууллыг энэ долоо хоногт олгоно“
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.