
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах нэгдүгээр шатны бүртгэлд нийт 100,481 хүүхэд хүсэлт илгээжээ. Бүртгэлийн хариуг наймдугаар сарын 26-наас эхлэн эцэг, эх, асран хамгаалагчдын бүртгүүлсэн гар утасны дугаарт мессежээр илгээх юм байна.
Харин цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэлийн хүсэлтийг есдүгээр сарын 3-11-ний өдрүүдэд хүлээн авна.
Энэ шатны бүртгэлд нэгдүгээр шатны бүртгэлд хамрагдаж амжаагүй, мөн түр оршин суух хаягтай хүүхдүүдийн эцэг, эх, асран хамгаалагчид хүсэлт гаргах боломжтой юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!