Ж.Алдаржавхлан: Монголын өв соёл бол зөвхөн монголчуудынх биш дэлхийтэй хуваалцах бидний үнэт баялаг

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 55 секунд

ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлангийн санаачилгаар “Read Mongolia-Монголоо уншъя” Know Mongolia буюу Монголоо мэдье санаачилгын хүрээнд “Монголын нууц товчоо өргөө”-г нээж Нүүдэлчин дэлхийн соёлын фестивалийг зорин ирсэн наадамчдад Монголын түүх болон өв уламжлалын талаарх мэдээллийг өгч байна.

Тус санаачлагын талаар ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан “Монголоо унших, Монголоо танихын эх нь Монголын нууц товчоогоо унших, судлах, танин мэдэх гэж онцлон хэлж байсан юм. Учир нь Монголын нууц товчоон бол Монголын түүх, соёл, бичгийн дурсгалын ноён оргил болсон хосгүй нандин сурвалж бичиг юм. Монголын нууц товчооноос монголчуудын уг гарал, монгол ахуй, монголчуудын их түүх, мөн чанар тодрон гэрэлтдэг учиртай. Ийм ч учраас монгол туургатны аугаа их түүх “Монголын нууц товчоон”-ыг дэлхийн 30 гаруй улс оронд 150 гаруй удаа хэвлэгдэхдээ Азербайжан, Алтай, Англи, Болгар, Буриад, Вьетнам, Герман, Испани, Итали, Казах, Мажар, Марати, Орос, Перс, Польш, Солонгос, Тува, Турк, Уйгур, Франц, Халимаг, Хятад, Чех, Эсперанто, Япон зэрэг улсуудад орчуулагджээ.

Монголын нууц товчоо бол монголчуудын түүх, өв соёл, нүүдэлчин ахуй, оюун ухааныг өнөө үед бидэнд хүргэж ирсэн хамгийн үнэт өвийн нэг билээ. Бид түүх, өв соёлоороо дамжуулан Монголын түүхийг дэлхийн хүмүүстэй хуваалцахыг хүсэж байна. Учир нь Монголын өв соёл бол зөвхөн Монголчуудынх биш дэлхийтэй хуваалцах бидний үнэт баялаг юм” хэмээв.

Баянхонгор аймагт идлэг шонхор барих зөвшөөрлийг цуцалжээ
Баянхонгор аймагт идлэг шонхор барих зөвшөөрлийг цуцалжээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!