“Зун орсон цас” Монголын анхны мюзиклийн тасалбар 1,000 ам.долларт хүрч байсан түүх

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 55 секунд

Өдгөө концерт, жүжгийн VIP тасалбар өндөр үнээр худалдаалагдах нь хэвийн үзэгдэл болсон ч үүнээс даруй 20 жилийн өмнө Монголд нэгэн сонирхолтой рекордыг тогтоож байжээ.

2006 оны 2 сарын 14-нд УДБЭТ-т нээлтээ хийсэн домогт GUYS хамтлагийн “Зун орсон цас" мюзиклийн Валентины баярын нээлтийн тоглолтын тасалбарыг 1,000 ам.доллароор үнэлсэн нь тухайн цаг үедээ урьд хожид тохиож байгаагүй үзэгдэл болсон юм. Тухайн үед дэлхийн хамгийн алдартай Broadway театрын мюзиклийн тасалбар дунджаар 100 орчим ам.долларын үнэтэй байжээ.

Нээлтийн тоглолтыг тухайн үеийн нэр нөлөө бүхий 6 бизнесмен хосдоо зориулж тасалбарыг 1,000 ам доллароор худалдаж авч үзэж байсан бөгөөд нийтдээ 12 хүн л тусгайлан энэхүү тоглолтыг хүндэтгэлийн суудлаас Валентины баяраар урьд өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй мэдрэмжийг мэдэрч мартагдашгүй өнгөрүүлсэн гэдэг.

Харин нээлтийн дараагаас тасалбарыг 24,700 төгрөгөөр худалдаалсан бөгөөд “Зун орсон цас” мюзиклээр хүн бүрийг хайрын хотоор зочлох боломжийг олгосон юм. "Зун орсон цас" мюзикл нь УДБЭТ-д 7 удаа, СТӨ-д 3 удаа, UB Palace-д нэг удаа тоглогдож олны хүртээл болсон билээ.

Энэхүү бүтээл нь зөвхөн Монголын урлагийн түүхэнд төдийгүй энтертайнмент салбарын маркетингийн хамгийн зоримог шийдлийн нэг болон үлджээ.

“Зун орсон цас” мюзиклийн 20 жилийн ойд зориулж дахин үзэгчдэд 2026 оны 8-р сарын 4-с эхлэн IPTV, OTT платформоор дамжуулан хүргэхээр зорьж байна.

ХББОС-ын сайдын 2027 оны төсвийн төслийг танилцуулах олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулжээ
ХББОС-ын сайдын 2027 оны төсвийн төслийг танилцуулах олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулжээ
 
Д.БУДЗААН: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай
Д.БУДЗААН: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!