
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын багцын 2027 оны төсвийн төслийг танилцуулах, эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдол бүхий төсөл, арга хэмжээний төлөвлөлтөд иргэд, олон нийтийн саналыг тусгах зорилгоор хэлэлцүүлгийг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа, сайдын зөвлөх Б.Буяндэлгэр, газар, хэлтсийн удирдлагууд болон холбогдох албан хаагчид, иргэд, төрийн бус байгууллага, аж ахуй нэгж байгууллагуудын төлөөлөл оролцжээ.

Энэ үеэр Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа “Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын салбарт 2027 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний саналыг боловсруулахдаа Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, салбарын зорилго, зорилттой уялдуулсан” гэдгийг онцолсон.

Төсвийн хөрөнгө оруулалтаар 2027 онд шилжих болон шинэ 91 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд хэлэлцүүлэгт оролцсон иргэд, төрийн бус байгууллагын төлөөлөлд танилцуулж, санал хүсэлтийг хүлээн авсан юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!