Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Guys” хамтлагийн Мийгаа тавдугаар сарын 31-нд болох тоглолтдоо оролцохоор Канадаас ирэх үү ?

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Guys хамтлагийн гишүүн М.Мягмар буюу Мийгаагийн төрсөн өдөр өчигдөр /2025.05.15/ тохиосон. Тэрбээр Канад улсад ажиллаж амьдарч буй.

Хамтлагийн гишүүд нь түүнд төрсөн өдрийн мэнд хүргэхдээ "Алаг үрс амьдралын ханьтайгаа алтан нарны ивээлд энх тунх жаргаж яваарай найз минь... Жич: Шивнээ байнаа... Аль болох л хурдан ирээ хө... гэж бичжээ. Үүнийг харсан фенүүд нь Мийгаа “Сургууль минь Баяртай” тоглолтод ирж оролцох нь гээд өөр хоорондоо шивнэлдээд эхэлжээ.

Тодруулбал, “Guys” хамтлаг тавдугаар сарын 31-нд “SocialPay Park”-д хамтлагийн 28 жилийн ойд зориулсан “Сургууль минь Баяртай” тоглолтоо хийх гэж байна. Энэхүү тоглолт нь 28 жилийн хугацаанд албан ёсны задгай талбайн анхны тоглолт гэдгээрээ ихээхэн онцлог.

Тэгвэл "Guys" хамтлагийн баргил хоолой Мийгаатайгаа тавдугаар сарын 31-нд “SocialPay Park”-д болох тоглолтдоо ирж үзэгчдэдээ гэнэтийн бэлэг барих талаар ярилцсан юм биш биз.

Х.Нямбаатар: “Ленин клуб“-ийн дэргэд зөвшөөрөлгүй барилга барьсан хүмүүс их БЯРТАЙ юм билээ. Тэд эрүүгийн хэргээр шалгагдаж байгаа
Х.Нямбаатар: “Ленин клуб“-ийн дэргэд зөвшөөрөлгүй барилга барьсан хүмүүс их БЯРТАЙ юм билээ. Тэд эрүүгийн хэргээр шалгагдаж байгаа
 
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.