Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан: Тийм бодол орж ирнэ гэдэг л аймар. Бүр “өнчин“ гэж тодотгож байгаа нь эмгэнэлтэй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

"Urban talk" нэвтрүүлгийн үеэр оролцогчид "Өнчин таван охиныг олж, насанд хүрэгчдийн кино хийнэ гэж ярьж байсан" гэж ярьсан нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна. Эл асуудлаар ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр, "Нөгөө алдарт эпштэйн ингэж эхэлсэн байх даа. Муухай байна аа, залуучууд. Олон нийтийн сүлжээнд бас нийтэлж л байдаг. Юу ч гэмээр юм бэ дээ, нээрээ. Хэлэх ч үг олдохгүй юм. Тийм бодол орж ирнэ гэдэг л аймар. Бүр "өнчин" гэж тодотгож байгаа нь эмгэнэлтэй. Монгол Улсад 2025 оны байдлаар 2802 бүтэн өнчин хүүхэд бүртгэлтэй байна. Үүнээс 48.5 хувь нь эмэгтэй. Төр хараа, хяналтаа сайжруулахгүй бол цаг үе ч хэцүү л болсон болтой. Хүн бүр хүүхэд хамгаалагч байгаарай" гэжээ.

Жүжигчин Э.Уянга: Дургүй байгаагаа илэрхийлээгүйдээ харамсаж байна
Жүжигчин Э.Уянга: Дургүй байгаагаа илэрхийлээгүйдээ харамсаж байна
 
Ерөнхийлөгч Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх хууль бус үйлдлийг таслан зогсоож, арга хэмжээ авахыг анхааруулжээ