Жүжигчин Э.Уянга: Дургүй байгаагаа илэрхийлээгүйдээ харамсаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 40 секунд

"Urban talk" нэвтрүүлгийн үеэр оролцогчид "Өнчин таван охиныг олж, насанд хүрэгчдийн кино хийнэ гэж ярьж байсан" гэж ярьсан нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна. Эл асуудлаар тус нэвтрүүлэгт зочноор оролцсон жүжигчин Э.Уянга байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр, ""URBAN TALK" нэвтрүүлгийн зүгээс "Алтай таван богд руу гарсан тухайгаа болон Тайга фестивалийн зохион байгуулагчдын багаа төлөөлөөд мэдээлэл өгөнгөө зочноор оролцооч" гэдэг санал ирсэн. Яг эд дундаа ажиллаж байгаа хоёр ч том төслөө ярих зорилготой очсон боловч олон эрчүүд дунд ганцаараа тэдний яриаг сонсож, тэвчээртэй суух хэрэгтэй болсон. Ам нь халсан эрчүүд санал нийлэхгүй, тухгүй зүйл ярьсан нь үнэн. Гэхдуу дургүй байгаагаа илэрхийлээгүй, үзэл бодлоо хэлэлгүй чимээгүй өнгөрөөсөн үйлдэлдээ чин сэтгэлээсээ харамсаж байна. Би өөрөө ээж хүн, охидуудтай хүний хувьд хэзээ ч ийм зүйлтэй санал нийлдэггүй. Гэхдээ цаашид ийм яриа, үг үйлдэл гаргасан хэнийг ч болов, ямар ч нөхцөл байдалд байсан хамаагүй болиулж, эсэргүүцэх ёстой юм байна гэдгийг маш сайн ойлголоо. Урмыг нь хугалж, уур бухимдлыг нь хүргэсэндээ та бүхнээс дахин дахин уучлалт хүсье. Хойшид ийм алдаа гаргахгүйн тулд анхаарах болно" гэжээ.

Л.Мөнхбаясгалан: Энэ залуустай хуулийн хэлээр ярина
Л.Мөнхбаясгалан: Энэ залуустай хуулийн хэлээр ярина
 
ӨМГӨӨЛӨГЧ Р.БУЛГАМАА: Эрх бүхий байгууллага нь шалгаж, зөрчил, гэмт хэргийн шинжтэй үйлдэлд хуульд заасан хариуцлага хүлээлгэх ёстой
ӨМГӨӨЛӨГЧ Р.БУЛГАМАА: Эрх бүхий байгууллага нь шалгаж, зөрчил, гэмт хэргийн шинжтэй үйлдэлд хуульд заасан хариуцлага хүлээлгэх ёстой
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!