"Urban talk" нэвтрүүлгийн үеэр оролцогчид "Өнчин таван охиныг олж, насанд хүрэгчдийн кино хийнэ гэж ярьж байсан" гэж ярьсан нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна. Эл асуудлаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан "Зураг дээрх хүмүүс хэн гэдэг юу хийдэг яадаг залуус вэ. “Өнчин 5 охин олоод монгол гэрт порно хийнэ гэж солиороод” …гэж инээд наадам болгохыг сонслоо.
Бусармаг санаандаа хүрч амжаагүй бол эд уучлал гуйх ёстой. Хэрэв хүрсэн бол тохирох шийтгэлээ амсах учиртай. Эд хав болгон ярьж буй зүйлийнх нь цаана гэмт хэргийн сэдэл байгаад байна. Хэнд ч ийм сэдэл байх ёсгүй. Хэрэв уучлал гуйхгүй бол миний бие хуулийн хэлээр ярих болноо эдгээртэй” гэв
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!