Туул, Хэрлэн, Онон голууд үерийн түвшинг 5-30 см даван үерлэжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Өнөөдөр буюу 2026 оны долоодугаар сарын 16-ны өдрийн байдлаар Хараа гол Дархан хот, Онон гол Хэнтий аймгийн Дадал сум, Хэрлэн гол Төв аймгийн Мөнгөнморьт сум болон нийслэлийн Багануур дүүрэг, Халх гол Дорнод аймгийн Сүмбэр сум, Ховд гол Ховд аймгийн Мянгад сум, Хархираа гол Увс аймгийн Тариалан сум, Туул гол Төв аймгийн Лүн сум орчимд үерийн түвшинг 5-30 см давжээ. Мөн Халх гол Дорнод аймгийн Ялалт баг орчимд үерийн аюултай түвшинг 15 см-ээр даван үерлэж байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Харин маргааш буюу долоодугаар сарын 17-нд Туул гол Лүн сум орчимд 10 см, Онон гол Дадал сум орчимд 10 см, Хэрлэн гол Чингис хот (Өндөрхаан) орчимд 15 см-ээр тус тус нэмэгдэх төлөвтэй байна.

Иймд дээрх голууд болон бусад гол мөрний сав дагуу аялж, амарч, зугаалж буй иргэдийг голын эрэг дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, голын усанд орохгүй байхыг онцгойлон анхаарууллаа.

С.Бямбацогт: Аварга цол, нялх биетэй хань ижилд нь хүн ёсоор хандан муу үгэнд цуурай нэмэлгүй хазаар болж сурах сан хэдүүлээ
С.Бямбацогт: Аварга цол, нялх биетэй хань ижилд нь хүн ёсоор хандан муу үгэнд цуурай нэмэлгүй хазаар болж сурах сан хэдүүлээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!