Даян аварга Б.Орхонбаяр болон түүний эхнэртэй холбоотой асуудал өнгөрөгч өдрүүдэд олны анхааралд буй. Үүнтэй холбоотойгоор Даян аварга Б.Орхонбаяр гэр бүлтэй нь холбоотой асуудалд хүндэтгэлтэй хандаж, гүтгэлгийн чанартай мэдээлэл тараахгүй байхыг өөрийн цахим хуудсаараа дамжуулан хүссэн. Тэгвэл УИХ-ын дарга С.Бямбацогт "Төрийн наадамд түрүүлсэн бөх, айрагдсан адуугаа ерөөлөөр мялаадгаас бус билиг олиггүй үгсээр хэл амаа билүүддэггүй оюунт дээдсийн удам билээ бид. Хүч чадал, ухаан зориг, уран мэхээрээ наадамчин түмнээ баясгаж авсан аварга цолыг нь, саяхан амаржсан нялх биетэй хань ижилд нь хүн ёсоор хандан хүндэтгэж муу үгэнд цуурай нэмэлгүй хазаар болж, мугуйд ховыг тоохгүй хаяж сурахсан хэдүүлээ. Ам юугаар бялхана амьдрал түүгээр бялхдаг гэдэг. Монгол хүн амны билгээр гэж үгтэйсэн дээ" гэв.
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!