ОРХОН: Элсэлтийн шалгалтад 800 оноо авсан сурагч, тэднийг бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшуулжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд

Орхон аймаг, Эрдэнэт хот 2025–2026 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалт болон олон улсын стандарт шалгалтад өндөр амжилт үзүүлсэн сурагчид, тэднийг бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшуулжээ.

Энэ жилийн элсэлтийн шалгалтад Орхон аймгийн долоон сурагч монгол хэл, газар зүй, англи хэл, орос хэлний хичээлээр 800 оноо авчээ. Мөн IELTS, Кембрижийн олон улсын математик, физикийн шалгалт, түүнчлэн олон улсын их, дээд сургуульд элсэх SAT зэрэг стандартчилсан шалгалтад өндөр оноо авч, элсэлтийн ерөнхий шалгалтын 800 оноотой дүйцэхүйц үнэлгээ хүртсэн 38 сурагчийн урамшуулсан байна. Эрдэнэт хотын элсэлтийн ерөнхий шалгалтын аймгийн дундаж хэмжээст оноо 2025 онд 516.85 байсан бол 2026 онд 527.04 болж, өмнөх оноос 10.19 оноогоор өсжээ.

Д.Батлут сайд батлан хамгаалах, зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнтэй цахим хурал хийж, сахилга батыг дээд цэгт нь хүргэж өндөржүүлэхийг үүрэг болгов
Д.Батлут сайд батлан хамгаалах, зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнтэй цахим хурал хийж, сахилга батыг дээд цэгт нь хүргэж өндөржүүлэхийг үүрэг болгов
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!