Элсэлтийн шалгалт өнөөдрөөс эхэлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

2026 оны Элсэлтийн шалгалт өнөөдрөөс эхэлж байна. Энэ сарын 28-ны өдрийг хүртэл нийслэлийн 30, орон нутгийн 25 нийт 55 шалгалтын төвд Улаанбаатар хотын цагаар нэгэн зэрэг зохион байгуулна.

Шалгалтын цахим бүртгэлд нийт 49014 шалгуулагч бүртгүүлсэн байна.

Шалгуулагчид шалгалтад очихдоо:

  • Бүртгэлийн хуудас /өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авна/
  • Шалгалт өгөх газар, анги танхимын мэдээлэл бүхий суудлын хуваарь /өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан eyesh.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч, асуулга судалгааг бөглөөд хэвлэж авна/
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг

Шалгалтад гар утас, таблет, ухаалаг цаг, ном, дэвтэр, ноорог цаас, бал, томьёо, томьёоны хураангуй, тооны машин, чихэвч зэрэг хууран мэхлэх зорилготой бусдад саад болох эд зүйлс авч орохыг хориглоно.

НЭГ ДОРООС: 7 дугаар сарын 1-нээс СКҮҮТЕР, СУРРОН, МОПЕД унах иргэд ЮУ АНХААРАХ ВЭ
НЭГ ДОРООС: 7 дугаар сарын 1-нээс СКҮҮТЕР, СУРРОН, МОПЕД унах иргэд ЮУ АНХААРАХ ВЭ
 
Олон улсын түншлэлээс Дэлхийн үнэлгээ рүү: Интермед IUHW эмнэлэг олон улсын чанарын баталгаажуулалт авлаа
Олон улсын түншлэлээс Дэлхийн үнэлгээ рүү: Интермед IUHW эмнэлэг олон улсын чанарын баталгаажуулалт авлаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!