Д.Батлут сайд батлан хамгаалах, зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнтэй цахим хурал хийж, сахилга батыг дээд цэгт нь хүргэж өндөржүүлэхийг үүрэг болгов

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 41 секунд

Батлан хамгаалахын сайд Д.Батлут яамны харьяа газар, агентлаг болон Зэвсэгт хүчний нийт нэгтгэл, анги салбаруудын удирдлагууд, бие бүрэлдэхүүнтэй ээлжит цахим уулзалтыг зохион байгууллаа.

Өнгөрсөн цахим уулзалтын үр дүнд Засгийн газрын хуралдаанаар алслагдсан бүсэд байрлах Зэвсэгт хүчний анги, салбарын алба хаагчдад нэмэгдэл олгох эрх зүйн орчныг бүрдүүлсэн төдийгүй бүтээн байгуулалтын ажилд оролцож буй бие бүрэлдэхүүний нэг өдрийн нэмэлт хөлсийг хоногийн 120 мянган төгрөг хүртэл өсгөхөөр шийдвэрлэсэн юм. Мөн орон сууцны урьдчилгаанд зориулан 109 алба хаагчид нийт 2.1 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж олгож, 100 алба хаагчийг ипотекийн зээлд хамруулсан байна. Техник, материаллаг баазыг бэхжүүлэх хүрээнд сумыг дотооддоо үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд салбарын хэрэгцээнд дрон, робот нохой, туулах чадвар сайтай автотехник зэрэг салбарт нэн шаардлагатай техник төхөөрөмжүүдийг нийлүүлээд байгаа талаар танилцуулсан юм.

Мөн үеэр Батлан хамгаалахын сайд Д.Батлут салбарын хэмжээнд өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж, хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн “Цэргийн албыг эрсдэлээс чөлөөлье” цогц реформыг хэрэгжүүлж эхэлснийг онцлоод, сахилга батыг дээд цэгт нь хүргэж өндөржүүлэхийг үүрэг болгов.

Цахим хуралдааны төгсгөлд батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний харьяа байгууллага болон нэгтгэл, ангиудын алба хаагчдын дунд нээлттэй асуулт хариулт өрнөж, бие бүрэлдэхүүнээс нийгмийн хамгаалал, орон сууц, цалин хөлсийг нэмэгдүүлэх, техник хэрэгсэл, материаллаг баазыг бэхжүүлэх, ажиллах орчин нөхцөлийг сайжруулахтай холбоотой давхардсан тоогоор нийт 165 санал хүсэлт, асуултыг ирүүллээ.

Тухайлбал, албан тушаал хавсран гүйцэтгэх болон энгийн ажилтан алба хаагчдын цалингийн нэмэгдэл, цэргийн мэргэжлийн зэргийн шалгалт, орон нутгийн алба хаагчдыг ипотекийн зээлд хамруулах, агаарын цэргийн зэвсэг техникийн шинэчлэл зэрэг тулгарч буй асуудлууд, салбарын шинэчлэлийн талаар сонирхсон асуултуудад Батлан хамгаалахын сайд Д.Батлут, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямба нар газар дээр нь шууд хариулт өгч, тухай бүрд нь холбогдох албан тушаалтнуудад шийдвэрлэх үүрэг чиглэл өгснөөр уулзалт өндөрлөлөө.

16 настай охины амиа алдсан хэргийг УДШ-ийн Хяналтын шатны шүүхээр хэлэлцэх эсэхийг өнөөдөр шийднэ
16 настай охины амиа алдсан хэргийг УДШ-ийн Хяналтын шатны шүүхээр хэлэлцэх эсэхийг өнөөдөр шийднэ
 
ОРХОН: Элсэлтийн шалгалтад 800 оноо авсан сурагч, тэднийг бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшуулжээ
ОРХОН: Элсэлтийн шалгалтад 800 оноо авсан сурагч, тэднийг бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшуулжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!