Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос энэ сарын 29-ний 08.00 цагаас улс орон даяар ажил хаялт зарлахаа мэдэгдсэн билээ. Энэ талаарх мэдэгдлээ Эрчим хүчний сайд Б.Найдалаад хүргүүлээд байсан бол өнөөдөр Ерөнхий сайд Н.Учрал, УИХ-ын дарга С.Бямбацогт болон УИХ-ын гишүүдэд хүргүүлсэн байна.
Тэд мэдэгдэлдээ "Эрчим хүчний яам ажилт хаялт эхлэхээс өмнө тодорхой саналтайгаар хэлэлцээ хийж тохиролцоонд хүрээгүй тохиолдолд хуульд заасны дагуу ажил хаялт явагдах ба түүнээс үүдэн гарч болзошгүй аливаа эрсдэлийг эрхийнхээ төлөө тэмцэж буй ажилтнууд биш, Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний яам болон ажил олгогчид хүлээхийг мэдэгдэж байна" гэжээ.


Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!