Бусдын гарт амиа алдсан Ч.Шинэсаран охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 7 секунд

16 настай охины амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сарын 23-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж, уг хэргийг үйлдсэн Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноож, хэргийн газар хамт байсан Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, мөн уг хэрэгт нэр нь холбогдоод буй насанд хүрээгүй шүүгдэгч Х.Энхсайхан нарын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Улмаар дээрх шийдвэрийг Давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн юм. Тэгвэл амь хохирогч охины ээж Г.Отгонтуяа Улсын дээд шүүхэд гомдол гаргаж буйгаа мэдэгдлээ. Тэрбээр “Монгол Улсын эрүүгийн хэргийн хуульд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар өмгөөлөгч нарынхаа хамт энэ өдөр гомдлоо гаргаж байна. Энэ хэрэгт холбоотой гэрч, оролцогч, хамтрагч нарын өгсөн мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй байгааг болон нотлох баримтуудыг бүрэн дүүрэн шалгаж үнэлээгүй гэх эргэлзээ миний сэтгэлээс арилахгүй байна.

Шүүхийн шийвэрүүд гарсан ч үнэн бүрэн тогтоогдсон гэх итгэл надад төрөхгүй байна. Иймд энэ хэрэг дээр Улсын Ерөнхий Прокурорын газраас онцгойлон анхаарч, хяналтын туршлагатай, зарчимч прокуророор хянуулж өгөхийг хүсэж байгаагаа МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.Жаргалсайханд бичгээр хүсэлт гаргалаа.

Охиноо алдсан эх хүний хувьд би төрөөс онцгой зүйл хүсэхгүй ээ. Гагцхүү миний охины амь насыг зэрлэгээр хөнөөсөн энэ аймшигт хүнд гэмт хэргийн үнэн мөнийг бүрэн тогтоож, Монгол Улсын хууль хүн бүрд адил тэгш үйлчилдэг гэдгийг харуулахыг хүсэж байна” гэжээ.

А.Амартүвшин НЗД-ын орлогчийн ажлаа өгч, төсөл, хөтөлбөр хариуцсан зохицуулагчаар томилогджээ
А.Амартүвшин НЗД-ын орлогчийн ажлаа өгч, төсөл, хөтөлбөр хариуцсан зохицуулагчаар томилогджээ
 
Э.Цэрэнцоодол: Шалгалтын хариу, сэдэв зарна гэх хуурамч мэдээлэлд итгэн санхүүгээрээ хохирохоос болгоомжлоорой
Э.Цэрэнцоодол: Шалгалтын хариу, сэдэв зарна гэх хуурамч мэдээлэлд итгэн санхүүгээрээ хохирохоос болгоомжлоорой
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!