Дүнжингаравын газны ослын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 10 секунд

2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө БЗД-ийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Дүнжингарав худалдааны төвийн уулзварт их хэмжээний газ тээвэрлэж явсан автомашин Патрол маркийн машинтай шүргэлцэн их хэмжээний газ алдагдаж дэлбэрсэн осол гарсан.

Уг хэргийн шүүхийн урьдчилсан шатны хэлэлцүүлэг 2025 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр болж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байдаг.

Тэгвэл хэргийн Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Ингэхдээ

"Ч.Р нь “Д...” ХХК-ийн жолоочоор ажиллаж байхдаа буюу 2024 оны 1 дүгээр сарын 23-аас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн “Дүнжингарав” худалдааны төвийн дэргэдэх дөрвөн замын уулзварт компанийн өмчлөлийн Вэйбэн норт бенз (Beiben North Benz) маркийн тээврийн хэрэгслээр 15,7 тонн шингэрүүлсэн хий (газ) тээвэрлэж, замын хөдөлгөөнд оролцохдоо Ниссан патрол (Nissan Patrol) загварын тээврийн хэрэгсэлтэй шүргэлцсэний улмаас их хэмжээний шингэрүүлсэн хий алдагдаж байхад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, хуульд заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас дэлбэрэлт үүсэж, улмаар 7 хүний амь нас хохирсон, бусдын эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учирсан хэрэгт Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 2 дугаар хэсэг (Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох), Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах), Эрүүгийн хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлэв" гэжээ.

Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
 
Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын даргаар М.Говьсайхан ажиллана
Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын даргаар М.Говьсайхан ажиллана
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!