ЗАВХАН: “Баг-116” арга хэмжээ эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Төрийн үйлчилгээг багийн иргэдэд хүргэх зорилго бүхий “Баг-116” арга хэмжээ Тэс сумаас эхэллээ. Тэс сумын Дооно, Нисэг, Баянуул, Зүр багийн 1000 орчим иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлж, “Малчдын зөвлөгөөн” зохион байгуулав. Арга хэмжээнд аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр оролцлоо.

“Баг-116” арга хэмжээнд Аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд болох Татвар, ГХБХБГ, Эрүүл мэндийн даатгал, Хөдөлмөр, халамж, Хүүхэд, гэр бүл, Улсын бүртгэлийн үйлчилгээний газрын алба хаагчид үйлчилгээ үзүүлж байна.

Мөн Нэгдсэн эмнэлгийн дотор, зүрх судас, эмэгтэйчүүд, сүрьеэ, хүүхэд, ЭХО, дүрс оношилгоо, шүд, мэдрэлийн эмч нар үзлэг хийж, лабораторийн шинжилгээнүүдийг газар дээр нь авч ажиллаж байна.

Түүнчлэн Эрүүл зөв хооллолтын сургалт, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулж байгаа ба үсчин ажиллав.

"Баг-116" арга хэмжээ Отгон, Шилүүстэй, Цагаанчулуут, Эрдэнэхайрхан сумын багуудад үргэлжилнэ.

П.Сайнзориг: Бөхчүүдийн ноён оргилуудад хуулиа танилцуулахад дэмжиж “Хүн авах юмаа аваагүй бол аз харьдаг, сэтгэл шаналаад хэцүү байдаг“ гэж ярьсан
П.Сайнзориг: Бөхчүүдийн ноён оргилуудад хуулиа танилцуулахад дэмжиж “Хүн авах юмаа аваагүй бол аз харьдаг, сэтгэл шаналаад хэцүү байдаг“ гэж ярьсан
 
Хурдан морины уралдаанч хүүхдийн Гэнэтийн ослын даатгалын үнэлгээг нэмэгдүүлнэ гэв
Хурдан морины уралдаанч хүүхдийн Гэнэтийн ослын даатгалын үнэлгээг нэмэгдүүлнэ гэв
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!