Криштиану Роналдо, Лионель Месси нар карьертаа анх удаа нэг багт тоглох боломжтой болжээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
2 минут 5 секунд

Хөлбөмбөгийн ертөнцийн хоёр агуу домог болох Криштиану Роналдо, Лионель Месси нар карьертаа анх удаа нэг багт тоглох боломжтой болжээ.

Аргентины домогт тоглогч Карлос Тевес өөрийн албан ёсны үдэлтийн тоглолтыг ирэх арванхоёрдугаар сард Буэнос-Айрес хотын “La Bombonera” цэнгэлдэхэд хийхээр төлөвлөж байгаа талаар Аргентины TyC Sports мэдээлсэн байна. Тевес уг тоглолтоо зохион байгуулахын тулд “Boca Juniors”-ын ерөнхийлөгч, өөрийн хуучин багийн анд Хуан Роман Рикельметэй тохиролцож, цэнгэлдэхийг ашиглах зөвшөөрөл авсан аж.

Тевес карьерынхаа турш хамт тоглож байсан олон алдартай хөлбөмбөгчдийг энэхүү тоглолтдоо урьж, ойролцоогоор 60 тоглогчийг оролцуулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд тэдний дунд Лионель Месси, Криштиану Роналдо нар багтсан гэнэ.

Хамгийн сонирхолтой нь Тевес Роналдотой Английн “Manchester United”-д 2007–2009 онд хамт тоглож байсан бол Месситэй Аргентины шигшээ багт нэг багийн анд байжээ. Тиймээс Тевесийн үдэлтийн тоглолт нь хоёр супер оддыг нэг талд гаргах ховор боломж болж магадгүй гэнэ.

Гэхдээ одоогоор Месси болон Роналдо нар урилгыг хүлээн авсан нь албан ёсоор батлагдаагүй бөгөөд хоёр тоглогчийг заавал нэг багт тоглуулах эсэх нь ч эцэслэгдээгүй байгаа аж.

Хэрэв хоёр тоглогч хоёулаа урилгыг хүлээн авч, Тевесийн төлөвлөсөн ёсоор нэг багт тогловол энэ нь тэдний карьерын түүхэнд цоо шинэ хуудас нээх юм. Учир нь Месси, Роналдо нар 20 орчим жилийн турш дэлхийн хөлбөмбөгийн хамгийн том өрсөлдөөнийг бий болгосон ч албан ёсны тоглолтод нэг багийн өмсгөлтэй талбайд гарч байсан удаагүй аж.

Э.Батшугар: Монголд хавдартай гэж буруу оношилсон гэх асуудал бодитой бол Эрүүл мэндийн ёс зүйн хороонд өгч болно
Э.Батшугар: Монголд хавдартай гэж буруу оношилсон гэх асуудал бодитой бол Эрүүл мэндийн ёс зүйн хороонд өгч болно
 
Л.Гантөмөр: Намын даргын явах өдрийг давхцуулж чуулган зарлаж буйг улс төрийн АКЦ хийж байгаа гэж харж байна
Л.Гантөмөр: Намын даргын явах өдрийг давхцуулж чуулган зарлаж буйг улс төрийн АКЦ хийж байгаа гэж харж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!