ФИФА-гийн ерөнхийлөгч Жанни Инфантиногийн санаачилгыг УЕФА эсэргүүцэв

Ангилал
Нийгэм Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 58 секунд

Хөлбөмбөгийн спортыг арилжааны зорилгоор ашиглаж, санхүүгийн хэрэгсэл болгохыг зорьж байна гэх шүүмжлэлд өртөөд буй ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жанни Инфантино сүүлийн үед Европын хөлбөмбөгийн холбоо буюу УЕФА-гийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байна.

Тодруулбал, Инфантино дэлхийн аваргын тэмцээнүүдийн үйл ажиллагаа болон арилжааны тодорхой хэсгийг бизнесийн байгууллагад шилжүүлэн худалдах санаачилга гаргасан нь олон улсын хөлбөмбөгийн холбоодын дунд маргаан дагуулжээ. УЕФА түүний энэхүү санаачилгыг хүчтэй эсэргүүцэж, шаардлагатай тохиолдолд ФИФА-гийн тэмцээнүүдийг бойкотлох хүртэл арга хэмжээ авч болзошгүйгээ мэдэгдсэн байна.

Харин УЕФА-гийн гишүүн орнууд хуралдаж, ФИФА-гийн тэмцээнүүдийг бойкотлохгүй гэдгээ мэдэгдсэнээр ирэх долоо хоногт Польш улсад эхлэх эмэгтэйчүүдийн 20 хүртэлх насны ДАШТ-д Европын орнууд оролцохоор болжээ. Инфантиногийн саналын хүрээнд хэрэв санаачилга нь дэмжигдсэн тохиолдолд улс орнуудын хөлбөмбөгийн холбоод тус бүр найман сая ам.долларын санхүүгийн дэмжлэг авах боломжтой байжээ.

Гэвч уг санаачилгыг олон улсын хөлбөмбөгийн холбоодын зүгээс хүчтэй эсэргүүцсэн бөгөөд Африкийн хөлбөмбөгийн холбоо, Аргентин, Монгол, Мексик тэргүүтэй улс орнууд Инфантиногийн санааг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Мөн УЕФА-гийн ерөнхийлөгч Александер Чеферин саяхан өгсөн подкастын ярилцлагадаа Жанни Инфантино албан тушаалаасаа огцрох эсвэл ирэх ерөнхийлөгчийн сонгуулиар хүчтэй өрсөлдөгчтэй нүүр тулах ёстой гэсэн байр суурийг илэрхийлжээ. ФИФА-гийн ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ирэх онд болох бөгөөд нэр дэвшигчид энэ оны арваннэгдүгээр сарын 18-ны дотор нэрээ дэвшүүлэх ёстой байна.

Есдүгээр сарын 03-ныг хүртэл ихэнх нутгаар дулаан байна
Есдүгээр сарын 03-ныг хүртэл ихэнх нутгаар дулаан байна
 
Б.Одмандах эх орноо төлөөлөн “MEIKIN ASIA” ОУ-ын эстрад хөгжмийн наадамд  оролцоно
Б.Одмандах эх орноо төлөөлөн “MEIKIN ASIA” ОУ-ын эстрад хөгжмийн наадамд оролцоно
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!