Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН-ын Нарийн бичгийн даргаар Л.Дашдэмбэрэлийг томиллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 46 секунд

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Ерөнхий сайд Н.Учралын Ажлын албаны дарга Л.Дашдэмбэрэлийг намын Нарийн бичгийн даргаар томилсон байна. Тодруулбал, Хотын дарга болсон Б.Пүрэвдагвын оронд Л.Дашдэмбэрэл Нарийн бичгийн даргаар ажиллах аж.

Л.Дашдэмбэрэл нь МАН-д 15 жилийн өмнө элсэж, 2019 онд Гадаад харилцааны хэлтсийн даргаар ажиллаж байжээ. Тэрбээр Н.Учралыг ЗГХЭГ, Эдийн засаг, хөгжлийн сайд байхад нь Ахлах зөвлөх, УИХ-ын дарга байхад Тамгын газрын дэд даргаар ажиллаж байгаад, Ерөнхий сайд болоход нь Ажлын албаны даргаар нь ажиллаж байсан аж.

SOCIAL POP: С.Баяр О.Батнайрамдал нарын гишүүдийг “эх оронч царайлсан улс“ гэж “тодорхойлов“
SOCIAL POP: С.Баяр О.Батнайрамдал нарын гишүүдийг “эх оронч царайлсан улс“ гэж “тодорхойлов“
 
Ерөнхийлөгч Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх хууль бус үйлдлийг таслан зогсоож, арга хэмжээ авахыг анхааруулжээ