WJ Cosmetics “Cosmobeauty Seoul 2026” үзэсгэлэнгээс Шилдгийн шилдэг шагнал хүртлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 11 секунд

WJ Cosmetics “Cosmobeauty Seoul 2026” үзэсгэлэнгээс “Rookie of the Year” төрөлд БНСУ-ын Жижиг, дунд бизнес, гарааны компанийн яамны сайдын нэрэмжит Дэд шагнал хүртлээ.

Тодруулбал, Вонжин гоо сайхны мэс заслын эмнэлгийн дерма косметик брэнд WJ Cosmetics нь тавдугаар сарын 27-29-ний өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотын COEX төвд зохион байгуулагдсан “Cosmobeauty Seoul Awards 2026” арга хэмжээний “Rookie of the Year” төрөлд БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн яамны сайдын нэрэмжит Шилдгийн шилдэг шагналыг хүртсэн байна.

40 дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Cosmobeauty Seoul” нь Солонгосын хамгийн том B2B гоо сайхны үзэсгэлэн бөгөөд косметик, эрүүл мэнд, wellness салбарын шинэ технологи, брэндүүдийг танилцуулдагаараа онцлогтой аж.

Энэ жилийн арга хэмжээ “Cosmobeauty Seoul & K-Beauty Festa” нэрийн дор БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн яамтай хамтран зохион байгуулагдсан бөгөөд 160 гаруй олон улсын компанийг урьж оролцуулжээ. Үүнээс гадна оролцогч компаниудад B2B уулзалтын дэмжлэг үзүүлж, зочдод зориулсан дэлхийн influencer-үүдийн makeup show, award бүтээгдэхүүний experience zone, SNS event зэрэг өргөн хүрээний хөтөлбөрүүдийг зохион байгуулсан байна.

Энэ удаагийн үзэсгэлэнгийн үеэр WJ Cosmetics-ийн “Centellest Hydro Ampoule Mask” бүтээгдэхүүн сайдын нэрэмжит шагналыг хүртэж, бүтээгдэхүүний чанар, үр нөлөөгөө баталлаа. Тус бүтээгдэхүүн нь Centella Asiatica-ийн 4 төрлийн идэвхтэй найрлагыг өндөр агууламжтай агуулсан бөгөөд мэдрэмтгий арьсыг тайвшруулах, арьсны хамгаалалтын давхаргыг бэхжүүлэх, чийгшүүлэх үйлчилгээтэй аж.

Мөн арьсны цочролын тестээр 0.00 үнэлгээ авсан тул мэдрэмтгий арьсанд ч аюулгүй хэрэглэх боломжтой гэдгээрээ онцлог юм. “Centellest Hydro Ampoule Mask” болон WJ Cosmetics-ийн бусад бүтээгдэхүүнийг “Cosmobeauty Seoul 2026” үзэсгэлэнгийн тусгай award zone болон компанийн booth-оос танилцах боломжтой.

Энэ тухай WJ Labs компанийн захирал Жон Нак Хи “Cosmobeauty Seoul үзэсгэлэнгээс сайдын нэрэмжит шагнал хүртсэндээ баяртай байна.

Энэхүү шагнал нь эмнэлзүйн судалгааны үр дүнд тулгуурлан эмч мэргэжилтнүүдийн стандартаар боловсруулсан WJ Cosmetics-ийн бүтээгдэхүүний чанар болон хэрэглэгч төвтэй арьс арчилгааны хөгжүүлэлтийн философийг өндрөөр үнэлсний үр дүн гэж бодож байна” хэмээн онцолсон байна. Мөн тэрбээр “K-Beauty дэлхийн зах зээлд гол чиг хандлага болж буй энэ үед бид цаашид ч бүтээгдэхүүний өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, олон улсын зах зээл дэх байр сууриа улам бэхжүүлэх болно” гэжээ.

Шүүгчээр 22 жил ажилласан Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдох Ц.Цогт гэж хэн бэ
Шүүгчээр 22 жил ажилласан Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдох Ц.Цогт гэж хэн бэ
 
О.Амгаланбаатар нарын 41 гишүүний өргөн мэдүүлсэн “Нэг эрийн гурван наадамтай болох“ хуулийн өөрчлөлтийн хэлэлцүүлгийг хойшлууллаа
О.Амгаланбаатар нарын 41 гишүүний өргөн мэдүүлсэн “Нэг эрийн гурван наадамтай болох“ хуулийн өөрчлөлтийн хэлэлцүүлгийг хойшлууллаа
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!