Шүүгчээр 22 жил ажилласан Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдох Ц.Цогт гэж хэн бэ

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 21 секунд

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан дараагийн Ерөнхий шүүгчийг сонгох асуудал хөндөгдсөн юм. Улмаар өчигдөр Шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэж Ц.Цогтыг сонгож, Ерөнхийлөгчид танилцуулахаар тогтсон.

Тэгвэл Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт гэж хэн бэ?

Цэндийн Цогт нь 1975 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн. 51 настай. 1983-1993 онд Архангай аймгийн 2 дугаар 10 жилийн дунд сургууль, 1994-1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрх зүйн бакалавр, 2007 онд АНУ-ын хууль зүйн Уилламетте их сургуулийн Хууль зүйн коллежийг хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй төгссөн. 2017 онд Япон Улсын Нагояагийн их сургуульд Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны докторын зэрэгтэй, хуульч цолтой.

Тэрбээр 1998 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар, 1998-2004 онд Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, ерөнхий шүүгчийн шүүн таслах ажиллагаа эрхэлсэн туслахаар, 2004-2011 онд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчээр, 2011-2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр, 2013 оноос одоог хүртэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр, 2020 оноос Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллажээ.

Нэр дэвшигч Ц.Цогт нь шүүгчээр 22 жил ажилласан. Мөн 2000-2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд цагийн багш, 2007-2016 онд тавин хувийн багш, 2018-2019 онд цагийн багш, 2019 оны 09 дүгээр сараас Нийтийн эрх зүйн тэнхимийн гэрээт дэд профессороор тус тус ажилласан байна. Ц.Цогт нь Улсын дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгалтад Шүүхийн мэргэжлийн хорооны нэгдсэн үнэлгээгээр 88.64 оноо авч байсан аж.

“Улаанбаатар опен-2026”:  Өнөөдөр 55, 67, 72, 77, 82, 87, 97 жингийнхэн хүч үзнэ
“Улаанбаатар опен-2026”: Өнөөдөр 55, 67, 72, 77, 82, 87, 97 жингийнхэн хүч үзнэ
 
Гэр бүлээрээ галд өртөж, 35 настай эмэгтэй нэг болон 11 настай хоёр хүүхдийн хамт угаартаж нас баржээ
Гэр бүлээрээ галд өртөж, 35 настай эмэгтэй нэг болон 11 настай хоёр хүүхдийн хамт угаартаж нас баржээ
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!