Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хакүхо М.Даваажаргалын “Миягино“ дэвжээг бүрэн хаах шийдвэр гарчээ

Огноо
Унших
0 минут 43 секунд


Мэргэжлийн Сүмогийн Холбооны Удирдах зөвлөл өчигдөр буюу тавдугаар сарын 28-нд хуралджээ. Уг хурлаар ёкозүна асан Хакүхо М.Даваажаргалын "Миягино" дэвжээг бүрэн хаах шийдвэр гаргасан аж.

Хакүхогийн дэвжээний бөх Хокүсейхо хүчирхийлэл үйлдсэн хэргээр тус дэвжээг 2024 оны дөрөвдүгээр сард хаагаад байсан. Ингээд Хакүхо М.Даваажаргал Сүмогийн холбоог орхиж байгаагаа өнгөрсөн жил зарласан юм.

Түр хаах шийдвэр гаргаснаас хойш хоёр жил өнгөрсөн ч дэвжээний үйл ажиллагааг сэргээх хүсэлт ирээгүй байна. Иймд холбооны зүгээс бүр хаах шийдвэр гаргасан ажээ.

Он гарснаас хойш 935 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ
Он гарснаас хойш 935 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ
 
Маргааш Улаанбаатарт 24 хэм дулаан, аадар бороотой
Маргааш Улаанбаатарт 24 хэм дулаан, аадар бороотой
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.