Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хокүсэйхо А.Даваанинжийг зодог тайлуулж, түүний багш Хакүхо М.Даваажаргалд шийтгэл ногдуулжээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 40 секунд

Сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргалын шавь Хокүсэйхо Э.Даваанинж дэвжээнийхээ бөхчүүдийг дээрэлхэж, хулгай хийдэг байсан нь тогтоогджээ. Эл асуудлыг Мэргэжлийн сүмогийн холбооны удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж, Хокүсэйхог зодог тайлуулж, сүмо бөхөөс хасахаар болсон байна.

Мөн түүний багш Хакухо Даваажаргалыг гурван сарын цалингийн 30 хувиар торгож, багшийн зэрэглэлийг хоёр шатлалаар бууруулах шийтгэл ноогдуулсан байна.

Хокүсэйхо А.Даваанинж энэ жил 22 настай бөгөөд 2023 оны долдугаар сарын башёд маэгаширагийн зургаадугаарт бичигдэж байсан юм.

“Бүргэдийн баяр” ирэх гуравдугаар сарын 9-10-нд болно
“Бүргэдийн баяр” ирэх гуравдугаар сарын 9-10-нд болно
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.