Гүүглийн орчуулгын технологи улам хүчтэй болохоор зэхэж байна. Гүүглийн зүгээс орчуулгын аппликэшнээ хүний шууд орчуулгын төвшинд хүргэхээр шинэ шийдэл нэмжээ.
Шинэ үйлдлийн системийг андройд утастай хэрэглэгчид хэдхэн сарын дараагаас хэрэглэх боломжтой болно. Харин хэзээ IPhone хэрэглэгчдэд зориулан iOS хувилбарыг хэзээ гаргахаа Гүүглээс зарлаагүй байгаа.
Гүүглийн дуу хураагуурын аппликэшн ярьж буй зүйлийг шууд бичгийн хэлбэрт буулгах боломжтой байдаг. Харин орчуулгын аппликэшний хувьд ярьж буй хүний үгийг хүссэн хэл рүү шууд орчуулж бичгийн хэлбэрт буулгах юм. Тиймээс хурал, лекцийн үеэр сонсож буй хүнийхээ яриаг орчуулсан хувилбарыг нь харах боломжтой.
Сан Францискод болсон хэвлэлийн хурлын үеэр дараахь шинэчлэлээ танилцуулжээ:
http://twitter.com/karissabe/status/1222280536120381441?s=20
Орчуулга хийхэд ихээхэн хүндрэлтэй байдаг. Хүмүүс шууд орчуулга хийхийн тулд бодох шаардлагатай байдгийн адилаар орчуулгын аппликэшн ч бас зөв орчуулга хийх гэж тодорхой цаг хугацаа зарцуулна.
“Яг л унаган хэлтэй хүн танд орчуулж өгч байгаа юм шиг төвшинд бид очихыг хүсэж байна. Хэзээ нэгэн өдөр үүнд хүрэх болно” гэж Гүүглийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Ник Радичевич хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Эх сурвалж: Mashable