Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БСШУСЯ: Сурагчдын зуны амралт заасан хугацаандаа эхэлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 1 секунд

БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг цаг үеийн асуудалтай холбогдуулан мэдээлэл хийлээ. 

Тэрээр, “Хорио, хөдөлгөөний хязгаарлалт тогтоосонтой холбоотойгоор 2019-2020 оны хичээлийн жилийн хичээл, сургалтын төлөвлөсөн үйл ажиллагаа 20 өдрөөр тасрахад хүрч байна. Хичээл завсардаж буйгаас үүдэж цэцэрлэг, ЕБС-ийн зуны амралт заасан хугацаандаа эхэлнэ. Ахлах ангийн амралт зургадугаар сарын 05-нд, бага, дунд ангийн амралт зургадугаар сарын 01-нд эхэлнэ. 

Гуравдугаар улирлын амралтыг нэг долоо хоног болгон багасгана. Мөн гурав, дөрөвдүгээр улиралд таван долоо хоногийн турш Бямба гарагт хичээллэх бөгөөд үүнд цэцэрлэг хамаарахгүй. Бямба гарагт ажилласантай холбогдуулан багш нарт илүү цагийн нэмэгдэл олгоно. 

Хөл хорионы хугацаанд өргөн нэвтрүүлгийн 18 телевизийн сувгаар теле хичээлийг сурагчдад хүргэхээр болсон. Эдгээрт NTV, 25-р суваг, C1, Эх орон, UBS, ETV, TV5, Боловсрол, TV8, TV9, SBN, Ийгл, Монгол HD суваг багтсан. Мөн багш нар сурагчидтайгаа цахимаар харьцах гэж заасан байгаа ч тэр нь фэйсбүүк биш учир хүүхдүүдэд хаяг нээж өгөхгүй байхыг анхааруулж байна. 

Их, дээд сургуулиудын хичээлийг зогсоосон бөгөөд хөдөө орон нутгийн оюутнууд Улаанбаатар руу ирэхгүй байх, оюутны байранд байгаа оюутнуудын халдвар хамгаалалт, ариун цэврийг сахих зөвлөмжийг өгөөд байна. 

Спортын бүх төрлийн тэмцээн, наадмыг зогсоож, олон улсын хэд хэдэн тэмцээний хугацааг хойшлуулсан. Харин үндэсний шигшээ багийн бэлтгэл хэвээр үргэлжлэх бөгөөд БНХАУ-ын багтай хийх хамтарсан хоёр бэлтгэлийг цуцалсан. 

Соёл урлагийн салбарын бүх тоглолтыг зогсоосон бөгөөд уран бүтээлчид бэлтгэл сургуулилтаа хийх боломжтой” хэмээлээ.

Коронавирус: 5974 хүн өвчлөөд байна
Коронавирус: 5974 хүн өвчлөөд байна
 
МАРГААШ: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
МАРГААШ: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц