
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14951 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11988, орон нутагт 2963 бүртгэгдсэн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны тавдугаар сарын 8-ны мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 77 хүн хэвтэн эмчлүүлж байгаа.
Тухайлбал, нийслэлд 46 хүн, хөдөө орон нутагт 31 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин гэрийн хяналтад 42 хүн байгаа юм. Улаанбурхан өвчнөөр нас барсан тохиолдол 20 болоод байна.
Сүүлийн 48 цагт Ховд аймагт хоёр бага насны хүүхэд Улаанбурхан өвчнөөр эндсэн харамсалтай тохиолдол гарлаа.
Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5319 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3760, 5-9 насны 1929 хүүхэд, 15-19 насны 1813 хүүхэд Улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлээрэй.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!