
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14845 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11915, орон нутагт 2930 бүртгэгдсэн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны тавдугаар сарын 1-ний мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 58 хүн хэвтэн эмчлүүлж байгаа.
Тухайлбал, нийслэлд 39 хүн, хөдөө орон нутагт 19 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин гэрийн хяналтад 9 хүн байгаа юм. Улаанбурхан өвчнөөр нас барсан тохиолдол нийт 18 болоод байна.
Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5291 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3721, 5-9 насны 1896 хүүхэд, 15-19 насны 1810 хүүхэд Улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлээрэй.
Хэрвээ Улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг Улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!