Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шахмал түлшний 25 000 тн нөөцтэй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 46 секунд

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх сайжруулсан шахмал түлшний үйлдвэрүүдэд ажиллаж, үйлдвэрлэлийн явц, нөөц, түгээлт, борлуулалт, ажилчдын нийгмийн асуудал болон бүх нийтийн бэлэн байдлын үед халдвар, хамгааллын журмыг хэрхэн сахиж байгаатай танилцав.

“Тавантолгой түлш” ХХК зүүн, баруун бүсийн үйлдвэрийн 21 шугамаар хоногт 4000-4700 тн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, гэрээт борлуулалтын 679 цэгээр дамжуулан хэрэглэгчдэд түгээж байна.

Өнөөдөр агуулах болон хангамжийн баазуудад 25.000 тонн сайжруулсан шахмал түлшний нөөцтэй байгаа юм.

Сайд Н.Тавинбэх “Энэ өвөл агаарын температур олон жилийн дунджаас 10 хэмээр хүйтэн байна. Мөн цар тахлын амаргүй нөхцөл байдалд сайжруулсан шахмал түлшний хамт олон 24 цагаар тасралтгүй ажиллаж байгааг газар дээр нь харлаа. Үйлдвэрлэл хэвийн үргэлжилж, нийслэлийн иргэдийг түлшээр саадгүй хангаж байна. Энэ үйлдвэрийн хамт олны ажлыг үнэлэх хэрэгтэй. Сошиал орчинд тараад байгаа шиг савлагаа багассан, чанар муудсан зүйл байхгүй” гэв.

Сайжруулсан шахмал түлшийг тээвэрлэх эрх бүхий 22 аж ахуйн нэгжийн 522 авто машинаар түгээж байна.

Мөн “Сайн” түлшний савлагаанд ямар нэг өөрчлөлт ороогүй, 25 кг савлагаагаар хэрэглэгчдэд хүрч байгаа. Шуудайд угаарын хийнээс урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж байршуулж, иргэдийг болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулжээ.

Савлагааны жин, чанарыг хяналтын нярав, чанар шалгагч нар цаг тутам хянаж байгааг албаныхан хэллээ. 


 

Эрүүл мэндийн яам мэдээлэл хийж байна
Эрүүл мэндийн яам мэдээлэл хийж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.