ТАНИЛЦ: Ирэх тавдугаар сард бөхийн өргөөнд болох барилдаанууд

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 15 секунд

Ирэх амралтын өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд хоёр барилдаан болно. Тодруулбал, ирэх бямба гарагт буюу дөрөвдүгээр сарын 25-нд Төв аймгийн Баянчандмань сумын түүхт 90 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой болон залуу 128 бөхийн барилдаан болно. Ням гарагт Нийслэлийн Монгол Ардын Нам үүсгэн байгуулагдсаны түүхт 101 жилийн ойд зориулсан “Монгол улсын аварга цолтонд хүндэтгэл” үзүүлэх улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаантай.

Харин баасан гарагийн 13:00 цагт товлогдоод байсан Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, Улсын хурц арслан Гомбо-Аюушийн Дэмүүлийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 барилдаан зохион байгуулагч талын хүсэлтээр ирэх сард болохоор барилдааны тов өөрчлөгдсөн байна.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБООНООС ТАВДУГААР САРД ЗОХИОН БАЙГУУЛАХ АЛБАН ЁСНЫ БАРИЛДААН, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХУВААРЬ:

  • 01 Баасан, 10:00

Жингийн ангиллаар зохион байгуулах Оюутны улсын аварга шалгаруулах барилдаан,

  • 02 Бямба, 13:00

“Бест баззер” шилдэг 64 бөхийн сугалаат барилдаан,

  • 03 Ням, 10:00

Завхан аймгийн Сантмаргац сумын харьяат БНМАУ-ын арслан "нахиу" хэмээх Шагдарын Санжсүрэнгийн нэрэмжит аймаг цэрэг, сумын цолтой 512 бөхийн барилдаан

  • 09 Бямба, 13:00

Ховд аймгийн Дөргөн сумын түүхт 70 жилийн ойд зориулсан, БНМАУ-ын начин Лэгшидийн Бандихүүгийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан,

  • 10 Ням, 13:00

Баянзүрх уулын хишиг улс, аймаг, цэргийн цолтой барилдаан,

  • 10 Ням, 11:00

Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод Аймгийн Морин спорт уяачдын "Жавхлант шарга" холбооны 30 жилийн ойд зориулсан улс, аймаг, сумын цолтой 128 бөхийн барилдаан,

  • 15 Баасан, 10:00

МҮБХ-ны аравдугаар Их Эе хурал,

  • 16 Бямба, 13:00

Даншгийн дархан аварга Самбуугийн Чүлтэмийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан,

  • 17 Ням, 13:00

“Алтан Жолоо Групп” ХХК-ийн нэрэмжит Улсын арслан цолны хүндэтгэл улс, аймаг, цэргийн цолтой болон залуу 128 бөхийн уламжлалт барилдаан,

  • 23 Бямба, 13:00

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумаас төрөн гарсан улсын цолтнуудын нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан,

  • 24 Ням, 12:00

Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан,

  • 24 Ням, 11:00

Өмнөговь аймгийн Даланзадгад хотод Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат, БНМАУ-ын начин Балын Шоовдорын нэрэмжит Аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан,

  • 30 Бямба, 13:00

Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, БНМАУ-ын арслан Г.Дэмүүлийн нэрэмжит 128 бөхийн барилдаан

  • 31 Ням, 13:00

Монголын Үндэсний Ардчилсан Нам байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан Улсын баяр наадмын сорилго улс аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаан,

ЧУУЛГАН: Хянан шалгах түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Хянан шалгах түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ
 
Т.Даваадалай: Туулын хурдны замыг зогсоох гүйцэтгэх засаглалын шийдвэрийг хүндэтгэж байна. Гэхдээ ТҮР ЗОГСООСОН
Т.Даваадалай: Туулын хурдны замыг зогсоох гүйцэтгэх засаглалын шийдвэрийг хүндэтгэж байна. Гэхдээ ТҮР ЗОГСООСОН
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!