Ж.Дугардорж: 22 тэрбум төгрөгийн тендерийг ГХ-ны сайд Б.Батцэцэг хамаарал бүхий хүнээрээ дамжуулан авсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 42 секунд

Иргэн Ж.Дугардорж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж, дөрвөн үндэслэл бүхий асуудлаар шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хүсэлтээ өгсөн байна.

Тодруулбал, түүнийг хамаарал бүхий компаниудаараа дамжуулан тендер авсан, сонгон шалгаруулалтгүй олон тэрбум төгрөгийн худалдан авалтыг төрд шахдаг, тендергүйгээр өөрийн хамаарал бүхий Мөнхийн үсэг ХХК-д давуу эрх олгодог гэх мэт үндэслэлүүдийг дурдсан байна. Мөн Б.Батцэцэг сайд өөрийн хамаарал бүхий этгээдийг Мөнхийн үсэг ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, гүйцэтгэх удирдлагаар томилуулж төрийн гадаад паспорт хэвлэх 22 тэрбум төгрөгийн худалдан авалтыг завшсан гэж буруутган АТГ-т шалгуулахаар ханджээ.

Энэ талаар иргэн Ж.Дугардорж "Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн тухай тодорхой фактыг хуулийн байгууллагад өргөдөл болгон өгч байна. Б.Батцэцэг нь төрийн албанд орохоос өмнө "Мөнхийн үсэг" ХХК-д ажиллаж байсан. Тухайн үед тендерүүдийг бүгдийг нь авдаг байсан. Төрийн албанд орсноосоо хойш хамаарал бүхийн хүмүүсээрээ дамжуулан тендерүүдийг авсаар байна. Үүний тод жишээ бол 2025 онд 4-р сард гадаад паспортын бэлдэц худалдан авах, хэвлэх 22 тэрбум төгрөгийн тендер зарласан. Манай улсын хуулиар бол 20 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авалтад тендер зарлах ёстой. 2025 оны 5-р сарын 16-ны өдөр "Мигасон" гэдэг компанийн захирал Н.Цэрэндолгор гэдэг хүн Сангийн яам руу албан бичиг явуулаад давуу эрхээрээ тендерийг зогсоосон. Улмаар энэ компани төрийн хэвлэх үйлдвэртэй хамтраад хэвлээд паспорт нь бидний гар дээр ирчихсэн. Паспорт хэвлэх давуу эрхийг яаж авсан бэ гэхээр Н.Цэрэндолгор гэх захирал нь Төрийн үнэт цаас хэвлэл" ТӨХХК-ийн 49 хувийг эзэмшдэг. Н.Цэрэндолгор гэдэг хүн Б.Батцэцэгийг Мөнхийн үсэг ХХК-д захирал байхад хуулийн зөвлөхөөр нь ажиллаж байсан" гэлээ.

Мөн түүнийг хамаарал бүхий компаниудаараа дамжуулан тендер авсан, сонгон шалгаруулалтгүй олон тэрбум төгрөгийн худалдан авалтыг төрд шахдаг, тендергүйгээр өөрийн хамаарал бүхий "Мөнхийн үсэг" ХХК-д давуу эрх олгодог гэх мэт үндэслэлүүдийг дурджээ.

Сэтгэцэд нөлөөлөх агууламжтай ургамал түүж бэлтгэсэн, хадгалсан этгээдүүдийн зорчих эрхийг 2 жил хязгаарлав
Сэтгэцэд нөлөөлөх агууламжтай ургамал түүж бэлтгэсэн, хадгалсан этгээдүүдийн зорчих эрхийг 2 жил хязгаарлав
 
“ЭТТ“ ХК: 2026 оны нэгдүгээр улиралд 9.5 тн нүүрс борлуулж, 9.5 тонныг экспортоллоо
“ЭТТ“ ХК: 2026 оны нэгдүгээр улиралд 9.5 тн нүүрс борлуулж, 9.5 тонныг экспортоллоо
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!