Дээд лигийн хагас шигшээ шатанд өрсөлдөж байгаа "Хасын Хүлэгүүд", "Хаан Шонхорууд" багуудын цувралын дөрөв дэх тоглолт болж өндөрлөлөө. Цувралын дөрөв дэх тоглолтод Хасын Хүлэгүүд 87:76 харьцаатайгаар ялалт байгуулж цувралыг 3-1 болгон тэргүүллээ баталгаажууллаа. Хүлэгүүд финалд шалгарахад ганцхан хожил үлдэж байна. Харин Шонхорууд цувралд хожигдох эрхгүй боллоо.
Хүлэгүүдээс А.Азбаяр 20 оноо, 6-н самбар, Э.Түшиг 17, Ч.Тэмүүлэн 16, Жорди Тшиманга 15 оноо авлаа. Харин Шонхоруудаас А.Батхуяг 17, Байрон Уэсли 18, Норвел Пэллэ 15, О.Өсөхбаяр 11 оноо авчээ.
Хоёр багийн цувралын тав дахь тоглолт энэ сарын 28-нд болно.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!