
АЙЧИ НАГОЯ 2026 азийн наадмын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн U23 ангилалд Монголын шигшээ баг өнөөдөр талбайд гарч, хэсгийн тоглолтуудаа эхлүүллээ.
Тэгвэл энэ удаагийн тэмцээнд Монголын шигшээ багийг төлөөлж Б.Нямцэцэг, Ч.Уртнасан, Э.Энхбуян, А.Хонгорзул нар оролцож байгаа юм.
Мөн энэхүү тэмцээнд нийт 16 баг өрсөлдөж байгаа бөгөөд Монголын шигшээ “С” хэсэгт Филиппин, Малайз, Макаогийн багуудтай багтсан билээ.
Монголын шигшээ баг эхний тоглолтоо Филиппиний шигшээтэй хийж, 12:17-ын харьцаагаар хожигдлоо. Харин дараагийн тоглолтод Малайзын багтай тулсан бөгөөд 11:17-гоор ялагдсан байна.
Ингэснээр Монголын U23 эмэгтэй баг хэсгийн эхний тоглолтуудаас хожил авч чадсангүй. Тэмцээний хэсгийн шатанд үлдсэн сүүлийн тоглолт нь Макаогийн багийн эсрэг болох бөгөөд уг тоглолтын үр дүн Монголын багийн дараагийн шатанд өрсөлдөх боломжид чухал нөлөө үзүүлэх аж.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!