Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 45 секунд

Өчигдөр УИХ дахь МАН-ын бүлэг хаалттай хуралдаж АН-ын бүлгээс тавьж буй шаардлага зэргийг хэлэлцэж, Удирдах зөвлөлөөрөө эцэслэхээр болсон билээ. Улмаар Удирдах зөвлөлийг өнөөдөр хуралдуулахаар болсон юм.

Удирдах зөвлөлийн хурлаар дээр дурдсан асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэн, УИХ дахь МАН-ын бүлэгт чиглэл өгөх юм. Дашрамд, АН-ын бүлгийн шаардлагатай холбогдуулан УИХ-ын дарга Н.Учрал бүлгийн хурал дээр "Би цаашид "УИХ-ын дарга хийхгүй, ирцгүй чуулган удирдаж чадахгүй" гэдэг байр сууриа ч илэрхийлсэн.

Бид Удирдах зөвлөлийн хурлын явц, гарсан шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.

Я.Содбаатар: АН-ынхан чуулганд суухгүй байгаа нь хууль бус. Өмнө нь гурван ч удаа намын дарга парламентыг удирдаж байсан
Я.Содбаатар: АН-ынхан чуулганд суухгүй байгаа нь хууль бус. Өмнө нь гурван ч удаа намын дарга парламентыг удирдаж байсан
 
“Милк фестиваль”-ийг зохион байгуулна
“Милк фестиваль”-ийг зохион байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.