Монголын шигшээ баг шөвгийн наймын найдвараа хадгалах чухал тоглолтоо өнөөдөр хийнэ

Ангилал
Спорт
Огноо
Унших
2 минут 17 секунд

Монгол Улсын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн шигшээ баг өнөөдөр “Айчи-Нагояа-2026” Азийн XX наадмын хэсгийн шатны сүүлийн тоглолтоо Малайзын шигшээ багийн эсрэг хийнэ.

Тус тоглолт Улаанбаатарын цагаар 18:00 цагт эхлэх бөгөөд Япон улсын Нагоя хот дахь “Aichi International Arena”-д болох юм.

Монголын шигшээ баг “С” хэсэгт БНСУ, Хятадын Тайвань, Малайзын багуудтай багтсан бөгөөд хэсгийн эхний тоглолтдоо Хятадын Тайванийн шигшээ багт 67:76-аар хожигдсон бол хоёр дахь тоглолтдоо Азийн хүчирхэг багуудын нэг БНСУ-ын шигшээ багтай тоглож, 61:88-аар ялагдсан. Харин БНСУ эхний тоглолтдоо Малайзыг 106:40-өөр буулган авсан бол Монголыг 88:61-ээр хожсоноор хэсгээс шалгарах эрхээ урьдчилан хангасан байна.

Ингэснээр Монголын шигшээ багийн хувьд өнөөдрийн Малайзтай хийх тоглолт хэсгийн шатны хамгийн чухал тоглолт болж байна. Хэрэв Монголын шигшээ баг ялалт байгуулбал “С” хэсгийн гуравдугаар байрт шалгарна.

Гэхдээ гуравдугаар байрт орлоо гээд шөвгийн наймд шууд шалгарна гэсэн үг биш. Энэ удаагийн эмэгтэйчүүдийн 5х5 сагсан бөмбөгийн тэмцээнд гурван хэсэгт хуваагдсан нийт 11 баг өрсөлдөж байгаа бөгөөд хэсэг бүрийн эхний хоёр баг болон хамгийн сайн үзүүлэлттэй хоёр гуравдугаар байр эзэлсэн баг шөвгийн наймд шалгарна.

Тиймээс Монголын шигшээ баг өнөөдөр Малайзыг хожиж, улмаар гуравдугаар байрт бичигдсэн тохиолдолд бусад хэсгийн гуравдугаар байрт орсон багуудтай оноо, онооны зөрүү зэрэг үзүүлэлтээр өрсөлдөнө.

Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд О.Хулан, Б.Ариунцэцэг, Б.Өнөрзаяа, М.Булбул, Б.Цацрал, Ц.Болорцэцэг, Т.Үлэмж, Б.Болор-Эрдэнэ, Э.Нарангоо, Амари Робинсон, Б.Анунгоо зэрэг тоглогчид багтсан бөгөөд Франциско Гарсиа ахлах дасгалжуулагчаар ажиллаж байна.

Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багийн хувьд Азийн наадмын шөвгийн наймд шалгарах зорилгодоо хүрэхийн тулд өнөөдөр Малайзын эсрэг заавал ялалт байгуулах шаардлагатай байгаа аж.

О.Цогтгэрэл: Ерөнхий сайд “Өөртөө итгэл үзүүлэх“ асуудлыг оруулж ирээгүй учраас бид шаардлагаа үргэлжлүүлэн тавина
О.Цогтгэрэл: Ерөнхий сайд “Өөртөө итгэл үзүүлэх“ асуудлыг оруулж ирээгүй учраас бид шаардлагаа үргэлжлүүлэн тавина
 
Д.Амарбаясгалан: Засгийн газрын эсрэг дуугарсан хүнийг намаас хөөх заалт Я.Содбаатарын ширээний нүдэн дэх намын дүрэмд ч байхгүй
Д.Амарбаясгалан: Засгийн газрын эсрэг дуугарсан хүнийг намаас хөөх заалт Я.Содбаатарын ширээний нүдэн дэх намын дүрэмд ч байхгүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!