Намын дотоод асуудлаа үүдэлтэй хоёр хуваагдаад буй Иргэний зориг, ногоон нам өчигдөр Үндэсний хорооны хурлаа хийж ээлжит бус XIII Их хурлаа зарлан хуралдуулахаар товлов. Уг хуралдаанаар ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх аж.
Сануулахад, УИХ-ын гишүүн Р.Батболд тэргүүтэй фракц 3-р сарын 9-нд Онц Их хурлаа зохион байгуулж Р.Батболдыг намын даргаараа сонгосон. Гэвч нөгөө талд байгаа ИЗНН-ын дарга Б.Батбаатар энэ шийдвэрийг хүчингүй гэж үзэн, хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдээд байгаа юм.