Сагсан бөмбөгийн дээд лигийн хасаг шигшээ шатанд лигийн есөн удаагийн аварга "Хасын Хүлэгүүд", "Хаан Шонхорууд" багтай учраа таарсан. Цуврал 3-0 болох уу эсвэл 2-1 болох эсэхийг шийдэх тоглолт өнөөдөр болно. Цувралын эхний хоёр тоглолтод аваргууд хожил байгуулсан.
Цувралын эхний тоглолт 93:58 харьцаатайгаар өндөрлөсөн. Хүлэгүүдээс Ч.Ихбаяр 23 оноо, таван самбар, гурван ашигтай дамжуулалт хийж бүх тоглогчдыг тэргүүлсэн. Мөн А.Азбаяр 14, Б.Барсболд 13, Ж.Мишинга 11, Э.Түшиг 10 оноо авсан. Харин Шонхоруудаас Байрон Уэсли 14, А.Батхуяг 12 оноо авсан ч бусад тоглогчид 10-аас дээш оноо авалгүйгээр тоглолтыг дуусгасан.
Харин хоёр дахь тоглолт Хүлэгүүдийн том залуус сайн тоглолтоо үзүүлж 87:74 харьцаатайгаар хожсон. Тус тоглолтод А.Азбаяр 22 оноо, таван самбар МУГТ Б.Билгүүн 23 оноо авсан.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!