Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 6 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Төрийг хохиролгүй болгох Ажлын хэсэгт удаашралтай ажиллаж байгааг анхааруулав. Ерөнхий сайдын захирамжаар 2025 оны наймдугаар сарын 22-нд байгуулсан Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд 120 орчим тэрбум төгрөгийн өр төлбөр барагдуулжээ. Гэхдээ энэ нь нийт 2 их наядын өр авлагатай харьцуулахад хангалтгүй байгааг Ерөнхий сайд Г.Занданшатар шүүмжилсэн байна.

Өр төлбөрт тооцож авсан обьектод зах зээлийн үнэлгээ хийх, хохирол барагдуулах, худалдан борлуулах тогтолцоог шинэчлэхгүй бол ажил урагшлахгүй гэдгийг анхааруулсан байна. Энэ хүрээнд хөрөнгийн менежментийн тогтолцоог цогцоор нь шинэчлэх хуулийн төслийг шинэчлэн боловсруулж ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ажлын хэсгийн гишүүдэд даалгалаа.

Өр төлбөрт тооцож авсан үл хөдлөх эд хөрөнгийг боловсрол, эрүүл мэндийн салбарын хэрэгцээнд зориулах, дуусаагүй барилга байгууламжийг улсын төсвийн хөрөнгө болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд дуусгаж, ашиглалтад оруулах ажил үе шаттай хэрэгжиж буй талаар Ажлын хэсгийн ахлагч ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл мэдээллээ.

Тухайлбал, дутуу баригдсан “Шинэ Яармаг” хорооллыг гүйцэд ашиглалтад оруулснаар багш, эмч нарыг орон сууцаар хангах, ипотекийн зээлд хамруулах, Хөгжлийн банкны өр төлбөрт авсан Гантиг вилла хотхоны барилгад дахин үнэлгээ хийж, зарим барилгыг сургууль, цэцэрлэгийн зориулалтаар ашиглах боломжтой. Мөн 52 обьектыг дуудлагаар худалдах бололцоотой гэж Ажлын хэсэг дүгнэжээ.

Улс хоёр их наяд төгрөгийн авлагатай. Үүний 482.48 тэрбум нь Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Капитал банкны, үлдсэн нь Хөгжлийн банканд 27 зээлдэгчийн өр төлбөр байна.

П.Ганзориг: Аль нэг намын дарга УИХ-ын дарга байх зохимжгүй гээд парламентын үйл ажиллагааг гацааж болохгүй
П.Ганзориг: Аль нэг намын дарга УИХ-ын дарга байх зохимжгүй гээд парламентын үйл ажиллагааг гацааж болохгүй
 
Б.Энхбаяр: 6 оффтейк гэрээний дөрвийг Л.Оюун-Эрдэнэ өөрөө хийсэн
Б.Энхбаяр: 6 оффтейк гэрээний дөрвийг Л.Оюун-Эрдэнэ өөрөө хийсэн
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!