
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2026.05.19-25-нд зохион байгуулагдана.
Энэхүү тэмцээн нь:
- 9 дэх удаагийн Пүмсэ АШТ
- 27 дахь удаагийн Тулаан АШТ
- 11 дэх удаагийн Паратаеквондогийн АШТ гэсэн 3 төрлөөр зохион байгуулагдана.
Тэмцээнд Ази тивийн 45 орны шилдэг тамирчид оролцож, пүмсэ, тулаан, пара таеквондо гэсэн гурван төрлөөр хүч сорих бөгөөд зөвхөн медальтнуудыг тодруулах бус, 2026 оны 9 дүгээр сарын 19-нөөс 10 дугаар сарын 4-ний өдрүүдэд Япон Улсын Аичи муж, Нагоя хотноо болох Азийн зуны XX дугаар спортын наадамд оролцогчид эрх олгох тэмцээн гэдгээрээ онцлогтой юм.
Түүнчлэн Дэлхийн Таеквондогийн Холбооны Ерөнхийлөгч доктор Чое Чунвон өөрийн биеэр хүрэлцэн ирж оролцохоос гадна тус холбооны үзүүлэн тоглолтын баг болох авъяаслаг Америкчууд шоуны “Алтан баззер”-ийн эзэд бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж таеквондогийн урлаг, хүч чадлын гайхамшгийг толилуулах юм байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!