Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

К.Роналдо гуяны арын булчиндаа гэмтэл авчээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 58 секунд

Хөлбөмбөгийн супер од Португалийн тамирчин "AL NASSR" багийн тоглогч К.Роналдо өчигдөр болсон тоглолтын үеэр гэмтэл авч талбайг орхижээ. "AL NASSR" баг өчигдөр хэсгийн 24 дэх тоглолтоо " AL Fayha" хийсэн ба К.Роналдо тоглолтын 81 дэх минутад талбайг чөлөөлсөн байна.

Түүний баруун гуяны арын булчин гэмтсэн ба өдөр бүр эмчийн үзлэг хийгдэх аж. Харин хэзээ талбайд эргэн гарах эсэх нь тодорхойгүй байна. К.Роналдо лигийн мэргэн буучдын жагсаалтад 21 гоолтойгоор гуравдугаар байрт бичигдэж байна. Багийн хувьд 61 оноотойгоор лигийг амжилтаараа тэргүүлж яваа.

Эргэн сануулахад К.Роналдо 2022 оны 12 дугаар сард Саудын Арабын "AL NASSR" багт нэгдэж байжээ.

Элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр ЭХЭЛЛЭЭ
Элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр ЭХЭЛЛЭЭ
 
“Өсвөрийн Парламент 2025” хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа боллоо
“Өсвөрийн Парламент 2025” хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.