Тордайн Ганболд хаврын шинэ жүжиг “Хориотой жүжиг”-т намын даргын дүр бүтээнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 21 секунд

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ц.Балдоржийн “Хориотой” драмын жүжиг 20 жилийн өмнө “Х ТҮЦ” продакшны тавилтаар үзэгчдийн хүртээл болж байсан. Харин энэ удаа “Орфей” театрын хамт олон, “Xermel” багийнхан уг төсөлд шинээр хамтарч буй.

Хаврыг угтан, морь жилийн театрын салхийг хагалж байгаа энэ жүжигт Тордайн Ганболд тоглоно гэдэг мэдээ түгээд байсан. Тэгвэл үүнийг уран бүтээлчдийн багаас баталгаажууллаа. “Алтан дорнод монгол” ХХК-ийн үүсгэн байгуулагч, улс төрд ч хүч үзэж явсан Т.Ганболд намын даргын дүрийг авчээ.

Ц.Балдорж агсан ардчилалд хөл тавиад удаагүй монголчуудын мөс чанарын өөрчлөлт, сорилтууд ба улс төр, бизнесийн бүлэглэлийн сүлэлдээн, мөнгө, албан тушаалыг үнэ цэнээ болгосон дүрүүдийн зөрчлийг жүжгүүддээ сайтар өгүүлсэн байдаг. “Хориотой жүжиг” ч мөн эдгээр сэдвийг тойроогүй бөгөөд залуу, амьдралд хөл тавьж буй гол дүрүүдтэй гэдгээр онцлог. Харин энэ үзэгдэл өнөөдөр ч сэдэв хэвээр хэлэлцэгдэж байгаа, бүр чиг анхаарал татах хэмжээнд очиж бэхэжсэн гэдгийг уран бүтээлчид онцолж байна.

“Орфей” театрын хувьд өмнө нь Ф.Достоевскийн “Гэм зэм”, Ж.Оруэлийн “1984” зэрэг дэлхийн хэмжээний зохиолыг пост-драм хэлбэрээр тавьж, үзэгчдийн талархлыг хүлээсэн. Харин энэ удаа “Орфей” театр “Xermel” буюу жүжигчин Жижгээ, Цогтоо, Баясаа, Зоригоо нартай хамтрах шийдэлд хүрсэн нь анхаарал татав. Хошин урлагт танигдсан залуу жүжигчдийг М.Батболд найруулагч хэрхэн драмын тайзнаа “нээх” вэ, “Орфей” театр өөрөө монгол зохиолчийн бүтээлийг хэрхэн “амилуулах” вэ гэдэг ихээхэн хүлээлт үүсгээд байгаа. Тэд Ц.Балдорж сан, “Х ТҮЦ” продакшнаас зохиогчийн эрхийн зөвшөөрөл авснаар “Хориотой” жүжгийн төсөлд нэгджээ.

“Хориотой” гуравдугаар сарын 7-18-ныг дуустал “Zaisan Hill”-д тоглогдоно.

Тасалбарыг дараах линкээр дарж, худалдан аваарай.

https://ticket.mn/event/2948

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт орсон хулгайчийг олж, хулгайд алдагдсан зарим эд зүйлсийг хураан авчээ
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт орсон хулгайчийг олж, хулгайд алдагдсан зарим эд зүйлсийг хураан авчээ
 
“The Huns” Номхон далайн бүсээс шалгарсан багийг хожлоо
“The Huns” Номхон далайн бүсээс шалгарсан багийг хожлоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!