Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШҮҮХ: Иргэн Т.Ганболд, Х.Янжингаажид нарын гэрлэлтийн баталгааг хүчин төгөлдөр үлдээжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 56 секунд

УБЕГ-ын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч иргэн Т.Ганболд, Х.Янжингаажид нарын гэрлэсний бүртгэлийг хүчингүй болгосон талаар УБЕГ-аас мэдээлсэн. Тодруулбал, "Анхнаасаа зөрчилтэй бүртгэл байсан. Иргэн Т.Ганболд нь өөрийн биеэр ирээгүй тул гэрлэлтийн бүртгэлийг цуцлахыг шаардсан хүсэлт өгсний дагуу цуцалсан" гэх мэдээллийг өгч байсан.

Тэгвэл уг асуудлаар Х.Янжингаажид нь Захиргааны хэргийн шүүхэд хандаад байсан юм. Шүүхээс УБЕГ-ын байцаагчийн гаргасан шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Ингэснээр Т.Ганболд, Х.Янжингаажид нарын гэрлэлтийн баталгаа хүчин төгөлдөр болж байна.

Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь хүргэж байна. "Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Х.Янжингаажидын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Ц.Отгонцэцэгт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцлээ.

Нэхэмжлэгч Х.Янжингаажид нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчид холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 5686 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тус шүүхэд гаргажээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2022/0273 дугаар шийдвэрээр “Х.Янжингаажидын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Ц.Отгонцэцэгийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 5686 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэлээ" гэжээ.

“Бэлтэс Мөрөн“ ХХК: Манай компани тусгай зөвшөөрөл аваагүй
“Бэлтэс Мөрөн“ ХХК: Манай компани тусгай зөвшөөрөл аваагүй
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.