УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт орсон хулгайчийг олж, хулгайд алдагдсан зарим эд зүйлсийг хураан авчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт орсон хулгайчийг олж, хулгайд алдагдсан зарим эд зүйлсийг хураан авчээ. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Цагдаагийн байгууллагад энэ оны хоёрдугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны нутаг дэвсгэр иргэн Н-ний гэрт хулгайч орж, эд зүйл алдагдсан” мэдээлэл бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Шалгалтын явцад уг гэмт хэргийг 25 настай, эрэгтэй М үйлдснийг тогтоон, хулгайд алдагдсан зарим эд зүйлсийг хураан авсан. Тухайн этгээд нь өмнө нь хулгайлах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан, гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан болох нь тогтоогдсон бөгөөд одоогоор хуульд заасан үндэслэл журмын дагуу нотловол зохих байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой нотлох ажиллагааг явуулж байна" гэлээ.

Маргаашаас төрийн өмчийн бүх музей иргэдэд үнэгүй үйлчилнэ
Маргаашаас төрийн өмчийн бүх музей иргэдэд үнэгүй үйлчилнэ
 
“The Huns” Номхон далайн бүсээс шалгарсан багийг хожлоо
“The Huns” Номхон далайн бүсээс шалгарсан багийг хожлоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!